Толин ТусгалГэрэлт Ирээдүй

Өсвөр үеийн сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл, зорилго тодорхойлох, харилцаа, хариуцлага.

  • 11–14 нас
  • 90 хоног
Танилцах уулзалт товлох
Толин Тусгал хөтөлбөрийн хичээл

Хөтөлбөрийн зорилго

11-14 насны хүүхдүүдийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг ялган таньж ойлгож зохицуулах чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, зорилготой, өсөлттэй сэтгэлгээтэй, ирээдүйн билиг оюун, сэтгэл зүйн чадамжтай үнэ цэнэтэй иргэн болон төлөвшихөд суурь болох зөөлөн ур чадваруудыг хөгжүүлэх чиглэнэ.

Хэнд тохирох вэ?

Доорхоос нэг ч мөр танил санагдвал энэ хөтөлбөр хүүхдэд тань тус болно. Эдгээр нь өсөх явцын хэвийн бэрхшээлүүд — онош биш.

  • Өөртөө итгэл багатай, шийдвэр гаргахдаа эргэлздэг
  • Өөрийгөө илэрхийлж чадахгүй, дотроо бүгдийг хадгалдаг
  • Анги хамт олноос ганцаардаж, дуугаа хураах болсон
  • Сэтгэл нь тогтворгүй болж, уур уцаартай болж байгаа
  • Хичээл, амжилт, ирээдүйнхээ талаар санаа зовж, зорилгогүй болсон
  • Найз нөхөдтэйгөө ойлголцох, харилцах талаар бэрхшээлтэй
  • Сэтгэл санаа нь амархан савлаж, өөрийгөө ойлгохыг хүсэж байгаа
  • Хэт хөдөлгөөнтэй, түрэмгий, ичимхий
  • Цахим орчноос хэт хамааралтай
  • Амьдрал, сэтгэл хөдлөлөө таньж ойлгож зохицуулж удирдахад чиглүүлэг хэрэгтэй гэж мэдэрч буй
Толин Тусгал — хүүхдүүд хамтдаа

Хөтөлбөрийн агуулга

  • Сэтгэл хөдлөл мэдрэмжээ таньж ойлгох, удирдах, нийгэмшихүйн боловсрол олгох (EQ, эмпати чадвар) бүлгийн хичээлДолоо хоногт 3 удаа
  • Анхаарал төвлөрөх бясалгал, тархины дасгалДолоо хоногт 2 удаа
  • Урлагийн терапиДолоо хоногт 2 удаа
  • Эмпати, багаар ажиллах чадвар хөгжүүлэх аялал1 удаа
  • Эцэг эхийн сургалт дасгалжуулалт онлайн хичээл2 удаа
  • Хүүхдүүдэд онлайн баталгал хичээл /мантра тунхаг бясалгал/1 удаа
  • Эцэг эхтэй ганцаарчилсан болон хамтарсан уулзалт2 удаа
  • Хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт2 удаа
  • Бүтээлч цаг буюу амьдралын практик дадлага хичээл1 удаа
Толин Тусгал — хичээлийн агуулга

Сургагч багш нар

Сургагч багш, хүүхдийн сэтгэл зүйч, ментор, көүч багш нар.

  • Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн мэдлэгтэй.
  • Көүчингийн арга барилд туршлагатай.
  • Хүүхэдтэй ээлдэг, тэвчээртэй, итгэл төрүүлэх харилцаатай.
  • Хүүхэдтэй ажилласан олон жилийн туршлагатай.
  • Көүчийн онол, практикийн мэдлэг, туршлагыг хуримтлуулсан.
  • Өсвөр насны хүүхдийн иогоор мэргэшсэн.
  • Хичээл заах мэргэжлийн ур чадвартай.
Толин Тусгал — сургагч багш

Судалгаа юу харуулдаг вэ?

  • Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүүхэд хичээлдээ илүү амжилттай

  • Харилцааны чадвар сайжирснаар өөртөө итгэл нэмэгдэнэ

  • Шийдвэр гаргалт, асуудал шийдэх чадвар өснө

  • Ирээдүйд илүү тогтвортой, аз жаргалтай амьдрах боломж нэмэгддэг