Номон Терапи

Өөрийгөө таних, мэдрэмжээ ойлгох, зөв хандлага, харилцааны суурь ур чадвар.

  • 6–10 нас
Танилцах уулзалт товлох
Номон Терапи хөтөлбөрийн хичээл

Хэнд тохирох вэ?

5–10 насны, сэтгэл хөдлөлөө ойлгож илэрхийлэхэд бэрхшээлтэй, сэтгэл санаа нь тогтворгүй, өөртөө итгэл багатай, анхаарал төвлөрөл сул, сургуульд явах сонирхол буурсан, найз нөхөдтэйгөө харилцах, хамтран тоглох чадвар дутмаг, дотроо бүхнийг хадгалж явдаг хүүхдүүдэд зориулагдсан.

Мөн цахим орчин, гар утсанд хэт их цаг зарцуулдаг, өөрийгөө болон сэтгэл хөдлөлөө удирдах зөв чиглүүлэг, дэмжлэг хэрэгтэй байгаа хүүхдүүдэд тохиромжтой.

Номон Терапи — хүүхдүүд хамтдаа

Хөтөлбөрийн агуулга

  • Бүтээлч цаг /урлагийн терапи сэтгэл засал/ — гурилаар, цаасаар, элсээр, баримлаар бүтээх тэмдэглэлийн дэвтэр хийх
  • Анхаарал төвлөрөх бясалгал, төсөөллийн бясалгал
  • Эцэг эхийн сургалт, дасгалжуулалт онлайн хичээл
  • Үлгэрийн баатруудаар карт ажиллах
  • Үлгэр уншлага
  • Бий биелгээ
  • Хүүхдийн иог
Номон Терапи — хичээлийн агуулга

Сургагч багш нар

Сургагч багш, хүүхдийн сэтгэл зүйч, ментор, көүч багш нар.

  • Бага насны хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн мэдлэгтэй.
  • Көүчингийн арга барилд туршлагатай.
  • Хүүхэдтэй ээлдэг, тэвчээртэй, итгэл төрүүлэх харилцаатай.
  • Хүүхэдтэй ажилласан олон жилийн туршлагатай.
  • Көүчийн онол, практикийн мэдлэг, туршлагыг хуримтлуулсан.
  • Хичээл заах мэргэжлийн ур чадвартай.
Номон Терапи — сургагч багш